LOGO IMAGE LOGO IMAGE

NEW EYE,
NEW WORLD

Шинэ нүд, Шинэ ертөнц
Seoul Shinsegae Eye Center нь аюулгүй байдал, чин сэтгэлийн халамж,
илүү сайн амьдралын чанарыг амлаж байна.

Эмнэлгийн мэдээ

Эмнэлгийн мэдээ
Гарчиг Seoul Shinsegae Eye Center, Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэл болон Уйжонбугийн нутаг дэвсгэрийн эмнэлэг, клиникүүд халамж үйлчилгээний дэмжлэгийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Зохиогч Уйжонбу дахь Seoul Shinsegae Eye Center
Бичсэн огноо 2020-03-11

 

Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэл Уйжонбугийн нутаг дэвсгэрийн эмнэлэг, клиник, нийгмийн халамжийн байгууллагуудтай гар нийлж, эвлэлийн гишүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн эмнэлгийн болон ахмадын халамжийн дэмжлэгийг үзүүлэхээр боллоо. 

Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Yoo Gwan-hee, Уйжонбу дахь Choo Hospital-ийн захирал Choo Hyun-kwang, Уйжонбу дахь Seoul Shinsegae Eye Center-ийн Доктор Park Jong-hoon, Уйжонбу дахь Hope Dream ахмадын халамжийн төвийн дарга Jeon Mi-young нар 13-нд Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн албан байранд эвлэлийн гишүүдийн халамжийг өргөжүүлэх зорилгоор харилцан хөгжих, хамтран ажиллах тогтолцоо бий болгох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Эдгээр гурван байгууллага гэрээний дагуу Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон тэдний гэр бүлд эмнэлгийн үйлчилгээ, гишүүдийн эцэг эхэд ахмадын халамжийн үйлчилгээ үзүүлэхээр болов. 

Choo Hospital, Seoul Shinsegae Eye Center болон Hope Dream ахмадын халамжийн төв зэрэг нь Уйжонбугийн нутаг дэвсгэрт чанартай эмнэлгийн болон ахмадын халамжийн үйлчилгээ үзүүлэхээр тогтвортой ажиллаж ирсэн. 

Захирал Choo болон бусад байгууллагын төлөөлөгчид «Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүд төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих, ахмадын халамжийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт идэвхтэй оролцоно» гэж амлалаа. 

Кёнги мужийн захиргааны албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Yoo Gwan-hee «Энэхүү гэрээ нь 1 настнаас 100 настан хүртэл аз жаргалтай амьдралыг эрэлхийлэх төсөл, хөтөлбөр юм. Гишүүдийн эрх ашгийг дээшлүүлэх, халамжийн төлөө хичээнэ» гэж мэдэгдлээ.

Уйжонбу=сэтгүүлч Kim Dong-il 

 

Түргэн зөвлөгөө авах хүсэлт

Түргэн зардлын зөвлөгөө

Салбараа сонгоно уу.

Дэлгэрэнгүй