NEW EYE,
NEW WORLD

SEOUL SHINSEGAE EYE CENTER
Шар толбоны доройтол нь эхний үедээ шинж тэмдэг бараг байхгүй тул
эрт илрүүлэхэд хэцүү боловч өвчин эхэлснээс хойш хэдэн сараас хэдэн жилийн дотор
харалган болгож болзошгүй аюултай өвчин юм.


Шар толбо нь нүдний дотор талын торлог бүрхэвчийн хамгийн төв хэсэг бөгөөд юмны дүр буудаг, ихэнх харааны эс төвлөрсөн тул хараанд чухал үүрэгтэй. Хөгшрөлт, удамшил зэрэг олон шалтгаанаар шар толбо гэмтэж, хараа муудах өвчнийг шар толбоны доройтол гэнэ.
50-аас доошгүй насныханд харалган болгох шалтгааны 1-р байр
Харааны эсийн хөгшрөлтийн шинж тэмдэг
Насжилттай холбоотой шар толбоны доройтол нь голдуу хуурай хэлбэр (шүүрлийн бус) эсвэл чийглэг хэлбэр (шүүрлийн) гэж ангилагдана.
Залуу насныхны шар толбоны доройтол: хүнд зэргийн ойрын хараатай холбоотой шар толбоны доройтол

Хараа муудах | Объектын хэлбэр муруйж, гажуудаж харагддаг метаморфопси | Харааны талбарын төв хэсэг бүдэг эсвэл хар харагддаг төвийн скотома
Шар толбоны доройтолын эхний үед өвчтөн өөрөө тодорхой өөрчлөлт олж харахад хэцүү байдаг.
Шар толбоны доройтолын гол шинж тэмдэг бол юмс муруйж харагддаг метаморфопси юм.
Шар толбоны доройтол даамжрах тусам объект муруйж харагдах, харааны талбарт хоосон хэсэг үүсэх зэрэг харааны гажуудал илэрнэ.
CHECK
LIST
[Амслерийн торны тест]
Гэрэлтэй орчинд, ердийн хэрэглэдэг нүдний шил эсвэл контакт линзээ зүүсэн хэвээр шалгана.
Нэг нүдээ халхалж, 30см орчим зайнаас торны дугуй цэгийг ширтэнэ.
Төвд байгаа дугуй цэг рүү харцаа тогтоогоод, шугамууд хэрхэн харагдаж байгааг санаж авна.
Нөгөө нүдийг мөн адил аргаар шалгана.
Шугамууд долгионтойгоор муруйж харагдах,
төвийн дугуй цэг сайн харагдахгүй байх,
шугамын дунд хэсэг тасарч харагдах,
эсвэл нэг хэсэг нь бүдэг, гажуудаж харагдвал
Шар толбоны доройтол байж болзошгүй.
Нүдний мэргэшсэн эмчид хандаж нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай.
SEOUL SHINSEGAE EYE CENTER

Шар толбоны доройтлыг эмчлэх гол зүйл бол эрт илрүүлэлт юм.
Seoul Shinsegae Eye Center нь орчин үеийн шинжилгээний тоног төхөөрөмж ашиглан нарийвчилсан шинжилгээ хийдэг бөгөөд баталгаажсан торлог бүрхэвчийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр оношийг үнэн зөв тогтоох боломжтой.
*Шаардлагатай тохиолдолд хүүхэн харааг томруулах шинжилгээний үед 4-5 цагийн турш ойрын хараа бүдгэрч болно.
1
2
3
4
5
6
7
8

Шүүрэлгүй хэлбэрийн шар толбоны доройтолд тогтмол үзлэг, эмийн эмчилгээ хийдэг бөгөөд шүүрлийн хэлбэрт эсрэгбиеийн тариа, фотодинамик эмчилгээ, шилэн биеийг авах мэс засал зэргийг хийж болно.
Манай эмнэлэг томоохон их сургуулийн эмнэлэгтэй адил эмээр ижил түвшний процедур хийдэг бөгөөд шар толбоны доройтолын хэлбэр, шинж тэмдгээс хамааран хувийн тохируулгатай эмчилгээ хийнэ.
Эсрэгбиеийн тариа
Lucentis, Eylea гэх мэт
Чийглэг хэлбэрийн шар толбоны доройтолд шинэ судас үүсэхийг дарангуйлах эмийг нүд дотор тарьж эмчилнэ. Давтан эмчилгээгээр шар толбоны доройтлын явцыг дарангуйлж болно.
Фотодинамик эмчилгээ нь дулааны гэмтэл үүсгэдэггүй сул эрчимтэй энергийг химийн урвалтай хослуулан ашиглаж, шар толбоны доройтолтой голомтыг сонгон эмчилдэг.
Чийглэг хэлбэрийн шар толбоны доройтолд шинэ судас үүсэхийг дарангуйлах эмийг нүд дотор тарьж эмчилнэ.
Давтан эмчилгээгээр шар толбоны доройтлын явцыг дарангуйлж болно.
Баруун нүдний шар толбоны доройтлыг өөр эмнэлэгт эмчлүүлсэн боловч тэр нүдээрээ хараагүй болсон өвчтөн юм. Цорын ганц үлдсэн зүүн нүдний шар толбонд ч флуоресцент ангиографиар хориоидын шинэ судас илэрсэн тул чийглэг хэлбэрийн шар толбоны доройтол гэж оношилсон.
![[시술전]](https://channel-static.rebeauty.co.kr/ssgeye/img/sub/s5_2_10_img02.png?v=1741827585)
Эмчилгээний өмнө хориоидын шинэ судаснаас гоожсон шүүрлээс болж зүүн нүдний шар толбо хүчтэй гажсан байна.
![[시술후]](https://channel-static.rebeauty.co.kr/ssgeye/img/sub/s5_2_10_img03.png?v=1741827585)
Нүд дотор тариа хийсний дараа шүүрэл багасч, хаван намдсаныг харж болно.
Хараа мэдрэлийн орчим хориоидын шинэ судас үүссэн байна.
![[시술전]](https://channel-static.rebeauty.co.kr/ssgeye/img/sub/s5_2_10_img05.png?v=1741827585)
Эмчилгээний өмнө шинэ судаснаас гоожсон шүүрлээс болж хараа мэдрэлийн орчим болон шар толбоны торлог бүрхэвчийн бүтэц гажсан байна.
![[시술전]](https://channel-static.rebeauty.co.kr/ssgeye/img/sub/s5_2_10_img06.png?v=1741827586)
Манай эмнэлэгт фотодинамик эмчилгээ хийлгээд 1 сарын дараа торлог бүрхэвч доторх болон дорх шингэн бүгд шингэсэн нь харагдаж байна.
Шар толбонд сорвижилт үүссэн, чийглэг хэлбэрийн шар толбоны доройтлын сүүлийн шатны өвчтөн юм.
Гэнэт хүндэрсний улмаас шилэн биед цус алдсан бөгөөд цусанд халхлагдаж нүдний ёроолыг харах боломжгүй байсан.
Шилэн биеийг авах мэс засмаар нүдний ёроолыг халхалж байсан цусыг зайлуулж, цус алдалтаас болж сугарсан торлог бүрхэвчийг наалдуулахын тулд тунгалаг силикон тос оруулсан байна.

Шар толбоны доройтол эмчлэх тариа
Seoul Shinsegae Eye Center-ийн эмч нарыг оролцуулаад
дотоод, гадаадын олон нүдний эмч нар
нүд дотор эсрэгбиеийн тариа хийх процедурын
үр нөлөөний судалгаа хийж ирсэн.
Шар толбоны доройтол бүрэн эдгэрдэггүй өвчин боловч нүдний мэргэшсэн эмчийн үнэн зөв оношлогоо, зохих эмчилгээгээр үр дүнтэй хяналтад байлгаж, хараа сайжрахыг ч хүлээж болно.
SEOUL SHINSEGAE EYE CENTER
Avastin эсрэгбиеийн тариа 8 удаа хийлгэсэн ч сайжраагүй тул манай эмнэлэгт ирсэн
шар толбоны доройтолтой өвчтөнд Eylea 2 удаа тарьсны дараа сайжирсан тохиолдол

Шар толбоны доройтол, чихрийн шижингийн торлог бүрхэвчийн эмгэг зэрэг торлог бүрхэвчийн өвчин, эмчилгээний аргын талаар олон судалгааны нийтлэл, эмнэлзүйн туршлага бүхий Солонгосын дээд түвшний торлог бүрхэвчийн мэргэшсэн эмч өөрөө эмчилнэ.
Аюулгүй, үр дүнтэй торлог бүрхэвчийн өвчний эмчилгээг
Seoul Shinsegae Eye Center-д итгэлтэйгээр хийлгээрэй
