Контакт линзийг удаан хугацаагаар хэрэглэх тусам эвэрлэгийн хучуур эдийн гэмтэл, шархлаа зэрэг гаж нөлөө улам олонтаа гардаг.
Энэ нь хараа засах мэс засал хийлгэхээр шийдэх гол шалтгаануудын нэг юм.
Статистикаар батлагдаагүй боловч эмнэлзүйн туршлагаас харахад линзийг удаан зүүсэн хүмүүсийн эвэрлэгийн зузаан бага зэрэг нимгэн мэт санагддаг бөгөөд,
ингэснээс линзийг удаан зүүвэл хараа засах мэс засал хийлгэхэд хэцүү гэсэн яриа тархсан бололтой. Гэвч линз зүүсэн хугацаа урт байсан нь өөрөө мэс заслын явц болон
мэс заслын үр дүнд нөлөөлдөггүй.
Харин зөөлөн линзийг удаан зүүвэл удаан хугацаагаар хүчилтөрөгч дутсанаас эвэрлэг түр зуур нимгэрч болох тул
мэс заслын өмнө шинжилгээгээр эвэрлэгийн зузааныг хэмжиж, мэс засал хийлгэхэд тохиромжтой эсэхийг шалгах шаардлагатай.